ОХУ, БНХАУ, Монгол Улсын хоорондын хэрэгжүүлж буй "Цайны зам" хөтөлбөрийн хүрээнд анхны 400 жуулчин өнөөдөр Улаанбаатарт ирлээ. Тэд яг одоо Сүхбаатарын талбайд Нийслэлийн аялал жуулчлалын газрын албаны хүмүүстэй уулзаж, дурсгалын зураг авахуулж байна. 

Мөн эдгээр жуулчдыг дагалдаж БНХАУ-ын телевиз, сонин, сайтын 20 орчим сэтгүүлч, сурвалжлагч явж буй юм.