Онцгой байдлын ерөнхий газраас Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр  Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байранд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт хийгдэж байгаа юм.

Харамсалтай нь уг сургуулилтын үеэр нэг хүн 3 давхраас унаж бэртсэн бөгөөд Түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэгдсэн ажээ. Тухайн үед олсоор доошоо бууж бхдаа трос нь ажиллаагүйгээс уг осол гарсан бололтой.

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын захирамжийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж бэлтгэл бэлэн байдлаа ханган, холбоо барих боломжоо бүрдүүлэх, уртасгасан цагаар ажиллаж байгаа билээ.