Японы гэр бүлийн ресторан нь хоолоо хуваан идэх гэр бүлгүй, ганц бие хүмүүст зориулан нэг хүний буланг тохижуулсан байна. Гэр бүлийн сүлжээ ресторан болох Густо нь ганц хүний, хувийн хоолны буланг танилцуулсан нь оюутан залуус болон насанд хүрэгчдийг татах болжээ. Уламжлалт зоогийн газруудтай харьцуулахад оффисын өрөө адил тус булан нь бусад хүнтэй харц тулгарахгүй, ганцаараа тав тухтай хооллох боломжийг олгодог.

Хувийн орон зайг олгоод зогсохгүй, үнэгүй wi-fi хэрэглээг санал болгодог нь оюутнуудад хичээлээ хийх төгс орчинг бий болгосноос гадна онлайн ажил эрхлэгчдэд ажлаа хийх боломжийг олгожээ. Мөн хоолоо захиалахын тулд зурагтай менюнээс хуруугаараа зааж захиалгаа өгдөг нь цаг хэмнэхээс гадна хялбар аж.

Хоолоо идэх зуураа гар утас болон хувийн компьютероо цэнэглэх хэд хэдэн цахилгааны залгуур суурьлуулснаар тэдэнд хэрэгцээтэй цагаараа суух боломжийг бүрдүүлжээ. Токиогийн Густо салбарууд нь Акасака Мицүке, Азабужубан, Хатагая, Хагаши Икебукуро зэрэг байрлалуудад  соло суудлуудыг санал болгодог.

 

Эх сурвалж: nextshark.com