Нэгэн удаа нэг эмэгтэй элсэн цөлд байжээ. Бүсгүй гурван өдрийн турш хоол, уух зүйлгүй хүнтэй газар очихыг оролдсон. Гурав дахь өдөр тэрээр зүгээр л бууж өгөөд, цангасандаа үххэд бэлэн байсан. Харин тэр үед бүсгүй хэдхэн алхамын цаана маш том цэнхэр хөх нуурыг олж харжээ. «Энэ үнэн гэж үү? Эсвэл зүгээр л хий харж байна уу? хэмээн өөрөөсөө асуулаа.

Бүсгүй бүх хүчээ шавхан мөлхөн барин нуур дээр очжээ. Нуур дээр очсоны дараа тэрээр хий хараагүй харин жинхэнэ, хөх, хүйтэн устай нуур байсныг олж харсан. Түүний ам үнэхээр их цангасан байсан учир тэрээр яаж ус ууж эхлэх учираа олохгүй байжээ. Тэрээр нуурын эрэг дээр усыг харан зогсож байв.

Азаар ойролцоо жингийн цуваа байсан бөгөөд түүгээр тэмээтэй бадарчин явж байжээ. Бадарчин зогсон бүсгүйг гайхан зогслоо. Бадарчин тэмээнээсээ буун бүсгүй дээр очин асуужээ «Та яагаад уухгүй байгаа юм бэ? Ус таны өмнө байна шүү дээ».

Харин бүсгүй ядарсан, зовсон харцаар түүн рүү харан «Би цангаж үхэх нь» - хэмээн хариулжээ. «Гэхдээ энэ нууранд уухад хэт их ус байна», - хэмээн бүсгүй хэлжээ. «Би яаж ч хичээсэн бүх усыг ууж чадахгүй».

Залуу инээмсэглэн, тонгойгоод бага зэрэг ус гар дээрээ аван бүсгүйд өгөн хэлжээ «Таны боломж таны өмнө байна. Амьдралд хэзээ нэгэн цагт та цангааг тайлахын тулд бүхэл бүтэн нуурыг биш харин эхний ээлжинд ганцхан балга уухад хангалттай гэдгийг ойлгох хэрэгтэй. Жижигхэн балга. Харин хүсвэл дараа нь дахиад нэгийг. Өөрийнхөө анхаарлыг зөвхөн балгах усандаа хандуул. Тэгвэл таны айдас, түгшүүр бага багаар арилах болно».

Би уншигч таны бадарчны бүсгүйд өгсөн зөвлөгөөг дагахыг зөвлөж байна. Зүгээр л өдрийн турш өөрийн балга (даалгавар, зорилго, алхам гэм мэт) дээр анхаарлаа хандуул. Ингэснээр та зорилгодоо хүрч чадна. Өдөр бүр бага багаар зорилгодоо хүрэхээр тэмүүлэх тусам нэг өдөр та эргэн харахад бүх зүйл биелэлээ олсон байх болно.


Өмнө нийтлэл: 

Амьдралын утга учир юунд байна вэ? (Түүх 1)

Бидний түүх бидний зогсонги байдалд байлгах үе (Түүх 2)

Шилэн аягны жин (Түүх 3)

Үргэлжлэл бий ...