УИХ-ын чуулган өнөөдөр ээлжит  бусаар хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэлээ.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын даргыг огцруулахыг дэмжихгүй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжиж байна гэсэн томъёоллоор нууц санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 65 гишүүний 43 нь татгалзаж саналаа өглөө.

Ингэснээр гишүүдийн олонхын саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.


УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах эсэхийг хэлэлцсэн чуулганы хуралдааныг бүрэн эхээр нь хүргэж байна.