Өнгөрсөн онд Монгол Улсын Их Хурлаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсанбөгөөд уг хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкнууд 2022 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах тухай тусгасан билээ. 

Үүний хүрээнд Голомт банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгох зөвшөөрлийг Монголбанкнаас 2-р сарын 14-ний өдөр олголоо. 

thumbnail-mn

Монгол улсын банкны системийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг Голомт банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох нь банк санхүүгийн салбар төдийгүй хөрөнгийн зах зээлийн цаашдын өсөлт хөгжилд эерэгээр нөлөөлж, шинэ шатанд гаргах томоохон алхам болно хэмээн дэмжин эерэгээр хүлээн авсан юм. 

Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн голомт, тулгуур багана нь болсон Голомт банк цаашид ч салбартаа тэргүүлэн бодит хувь нэмрээ оруулж, зогсолтгүй урагшлан ирээдүйн хөгжлийн нэгэн том хурдасгуур байх болно гэдэгт итгэлтэй байна.