Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

Тэрээр энэ үеэрээ "Оюу толгойн гэрээ хэлцлийг сайжруулах зорилгоор 2018 оны нэгдүгээр сараас эхлэн Оюу толгой, Рио Тинто компанитай олон удаагийн яриа хэлэлцээг хийсэн.

Үүний үр дүнд Монгол Улсын ашиг хүртэх өгөөжийг наашлуулах, эдийн засгийн дарамтыг бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах шийдэлд хүрлээ. Ингэснээр "Оюу толгой"-н гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэнэ" гэдгийг хэллээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.