УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хуралдааны төгсгөлд Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь буюу 95.2 хувь нь дэмжлээ.

Ингэснээр Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томиллоо.

Өнгөрсөн мягмар гарагт УИХ ээлжит бусаар хуралдаж, М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.


Чуулганы хуралдааныг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.