peak.mn
09 сарын 26, 2018
Японы цахилгаан бараа үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөгч болох “Hitachi” компани дотоодын зурагтын зах зээлээс гарч байгаа тухай компанийн төлөөлөгч лхагва гарагт мэдэгдэв.
Тус компани нь ирэх сард дэлгүүрүүдийн лангуунаас зурагтуудаа татах бөгөөд тэдгээр бүтээгдэхүүний оронд “Sony” компанийн зурагтыг байрлуулах аж.
“Hitachi” компани 1956 онд зурагт үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2001 оноос хавтгай зурагт худалдаалж эхэлсэн билээ. Гэвч гадаадын компаниудын өрсөлдөөн ширүүссэний улмаас тус компанийн орлого буурах болсон бөгөөд 2012 онд зурагтын үйлдвэрлэлээ зогсоосон юм. Үүний дараа компанийн удирдлагууд зурагтын үйлдвэрлэлийг өөр компанид даатгаж, “Hitachi” нэрийн бүтээгдэхүүнээ дотоод болон гадаадын зах зээлд борлуулж эхэлсэн байна.
Одоогийн байдлаар тус компанийн зурагтуудыг Японы 4000 орчим дэлгүүрт худалдаалж байгаа ба ирэх 10 дугаар сарын дунд үеэс эхлэн тэдгээр зурагтын оронд “Sony” компанийн хавтгай дэлгэцтэй “Bravia” зурагтуудыг худалдаалах ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.