Шведийн тавилга үйлдвэрлэгч “IKEA” компани Энэтхэг улсад анхны салбар дэлгүүрээ пүрэв гарагт нээжээ. Энэ салбар нь Телангана мужийн нийслэл Хайдарабад хотын төвд байрлаж байна.

Компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр, уг дэлгүүрт Шведэд үйлдвэрлэсэн 7500 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдах аж. Нээлтийн үеэр “IKEA” компанийн цэнхэр, шар өнгийн цамц өмссөн ажилтнууд хоёр улсын төрийн далбааг намируулан үйлчлүүлэгчдийг угтан авсан байна.

Компанийн удирдлагууд цаашдаа Энэтхэгийн томоохон хотуудад илүү олон дэлгүүр нээхээр төлөвлөөд байгаа ба 2025 он гэхэд нийт дэлгүүрийн тоог 25 хүргэж, 15 мянга гаруй хүнийг ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Шведийн үндэстэн дамнасан “IKEA”  корпораци нь шууд угсрах боломжтой тавилга, гал тогооны хэрэгсэл болон гэрийн чимэглэлүүдийг үйлдвэрлэн худалдаанд гаргадаг билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг