ПАРИС. /Reuters/. Франц улсад зохион байгуулсан “Их 7”-гийн орнуудын Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын хоёр өдрийн уулзалтаар криптовалютуудын зохицуулалтыг чангатгаж, технологийн томоохон компаниудын татварын асуудлыг цаашид хэлэлцэхээр тохиролцсон байна.


Уг шийдвэрийн дагуу ирэх онд “Libra” хэмээх криптовалютаа олон нийтэд танилцуулахаар төлөвлөж буй буй “Facebook” компани уг валютын хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах чиглэлд маш өндөр стандартыг мөрдөх шаардлагатай болжээ. 


Шантийи́ хотноо энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагт болсон уулзалтын үеэр талууд мөн АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан зэрэг дэлхийн эдийн засагт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг