Нас нэмэгдэх тусам нүүрний арьс унжих хандлагатай болдог. Үүнээс гадна насжилтанд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол ясны өөрчлөлт юм. Уг өөрчлөлтийн үр дүнд нүүрний зууван хэлбэр алдагдаж, хацар эрүү унждаг. Гэсэн хэдий ч Японы Чиёо Хаяаши хэмээх судлаач эдгээр асуудлуудыг шийдэх гайхалтай шийдэл олсон юм. Энэ бол нүүрний тусгай массажны тусламжтайгаар ясыг хэвийн хэлбэрт нь оруулах, нүүрний бичил эсийг эргэлтийг сайжруулах арга юм.

Энэ аргыг Коруги хэмээн нэрлэдэг. Bright side нь энэ массажийг хэрхэн зөв хийхийг харуулсан дараах зөвлөмжийг хүргэснийг бүсгүйчүүд та бүхэнд хүргэж байна.

Энэ дасгалыг эхлэхийн өмнө толь, массажны тосоо бэлдэх хэрэгтэй. Толинд харж хөдөлгөөнийг зөв хийж байгаа эсэхдээ анхаарал тавиарай. Юун түрүүнд арьсаа маш сайн цэвэрлэсэн байх ёстой. Хэрэв та арьсны архаг эмгэг, нүүрэндээ шархтай бол энэ дасгалыг хийхгүй байхыг зөвлөдөг. Арьсаа илж, хуруугаараа чанга дарах хэрэгтэй боловч өвтгөх мэдрэмж төрүүлэхээс зайлхийгээрэй. Коруги массаж нь нүүрний таргалалтыг багасгах ид шидтэй.



1.Хацар өргөх 

Тохойгоо ширээн дээр байрлуулах хэрэгтэй. Зангидсан гараа хацарны ясны доор, гарын хуруунуудыг хацарны харалдаа байрлуулна. Булчингаа суллах хэрэгтэй. Энэ байрлалд 5 секунд байна.

2. Духтай ажиллах

Толгойгоо бага зэрэг хойш нь гэдийлгэнэ. Духан дээрээ нугалсан дунд хуруугаа байрлуулан аажмаар доошлуулан чихний омог хүртэл гулсуулна. Дараа нь хуруунуудаа хүзүүнээс эгэм хүртэл шилжүүлэх хөдөлгөөн хийнэ.

3.Хацрыг зөөллөх

Хуруунуудаа зөрүүлэн гараа түгжих байрлал авна. Гэхдээ эрхий хуруугаа шулуун байрлуулах хэрэгтэй. Учир нь эрхий хурууны үзүүрүүд дасгалыг гүйцэтгэнэ. Баруун гарын эрхий хурууны үзүүрийг зүүн нүдний доор хамартай ойролцоо байрлуулна. Арьсыг дарсан чигээр нь чих хүртэл гулссан хөдөлгөөн хийнэ. Үүний дараагаар эрхий хуруугаараа хүзүүний ирмэг хүртэл, мөн чихний омогноос эгэм хүртэл гэсэн дарааллаар дасгалыг хийнэ. Дасгалын сүүлийн хэсгийг давтан 2 удаа хийх хэрэгтэй.

Нүүрний баруун талд ижил дасгалыг давтан хийгээрэй.


4.Духыг зөөллөх

Нударгаа зангид. Нударгаа зангидсан хэлбэрээр хөмсөгний дээр хэсгээс үсний шугам хүртэл дээш чиглэсэн хөдөлгөөн хийнэ. Буцаж анхны байрлалд байрлуулан бага зэрэг зах руу байрлуулаад дээшээ өргөх хөдөлгөөнийг давтана. Энэ мэтээр духны гадаргууг зөөллөнө.


5.Нүдээ нээх

Нудрага зангидах. Дараа нь хөмсөгөө өргөсөн байрлал авна, долоовор болон дунд хуруугаараа хөмсөг дагуулан гулсуулах.

6.Нүүрний доод хэсэгт ажиллах

Гараа зангидан, индекс ба дунд хуруугаа дээшлүүлээрэй (гэхдээ зангидсан хэвээр). Эдгээр хөдөлгөөний доор хоёр хурууны тусламжтайгаар гүйцэтгэнэ. Эрүүнээс чамархай хүртэл арьсийг дарж, чангаасан маягтай хөдөлгөнө. Амны булангаас эхлэнэ. Дарах, татах хоёрын хоорондох зай бага байх хэрэгтэй. Та нийт 7-8 хөдөлгөөн хийнэ.


7.Массажийг төгсгөх

Алгаа дэлгэ. Хуруунуудаа духан дээрээ байрлуулна. Хуруунуудаа аажмаар гулсуулан, чихний орчмоос доош уруудуулан чамархай хүртэл гулсуулсан хөдөлгөөн хийнэ. Дараа нь хацар дагуулан эгэм хүртэл хүзүүний гадна хэсгийг дагуулан гулсуулна.

Энэ дасгалуудыг долоо хоног хамгийн багадаа нэг удаа хийснээр үр дүн гарна.