Г.Сайнзаяа
07 сарын 01, 2019
Үйлдвэрлэлийн загвар зохион бүтээгчдийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Бидний дуртай, байнга хэрэглэдэг бүтээгдэхүүний загварыг гаргасан хүнийг нэрлэх хүн ховор л болов уу. Харин Apple компанийн хамгийн гайхалтай төхөөрөмжийн дизайныг хэн гаргасныг хүмүүсээс асуувал Жони Айв гэж дуу нэгтэй хэлнэ.
Үнэндээ бол Жони Айвыг Apple-ийн ахлах дизайнераар нь л мэдэхээс биш хийсэн бусад ажлыг нь гадарлах ч үгүй. Чухамдаа Айв iPhone, iPod, Mac компьютерээс гадна санаанд оромгүй, тун ч өвөрмөц бүтээл туурвисан билээ.
Жишээ нь Айв жорлонгийн дизайн гаргасан гээд төсөөлдөө. Ингээд түүний бусад бүтээлийг танилцуулъя.
Үзгээрээ оролдож суух дуртай хүмүүс байдгийг мэдээд Айв тэдэнд зориулсан тусгай үзэгний дизайн гаргасан аж. TХ2 үзэг дээд хэсэгтээ оролдоод сууж байхад тохиромжтой бөмбөг, хавчаартай байсан. Магадгүй энэ үзэг анхны фиджет тоглоом байсан байх. Фиджет тоглоом нь 2017 онд трэнд болсон фиджет спиннерийг багтаасан ядаргаа тайлах, анхаарал төвлөрүүлэх тоглоомнуудыг хэлнэ.
Айв 1980-аад онд “Orator” буюу “Уран илтгэгч” нэртэй суурин утасны дизайн гаргасан нь тухайн үедээ шилдэг бүтээл болж шагнал хүртсэн юм.
Claridges зочид буудал жил бүр алдартай загвар зохион бүтээгчдээр гацуур модныхоо загварыг гаргуулдаг билээ.
Айвын аав уран дархан байсан нь дээрх бөгжийг урлахад нь түлхэц болсон байх магадлалтай.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.