Ираны Абадан хотын газрын тос үйлдвэрлэх томоохон үйлдвэрт гал гарсны улмаас 6 хүн бэртэж гэмтсэн тухай “Tasnim” агентлаг мэдээлэв.
 
Биеийн байдал нь маш хүнд байгаа хоёр хүнийг эмнэлэгт хүргэжээ. Гал юунаас болж гарсан нь тодорхойгүй байна.
 
Дэлхийн томоохоон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нэг болох Абаданы үйлдвэр нь 1912 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг