ЛОНДОН. /Reuters/. Өнгөрсөн долоо хоногт саатуулагдсан Ираны нефть тээвэрлэгч хөлөг онгоцны ахмад болон нэг гишүүнийг баривчилсан талаар Их Британийн эзэмшлийн нутаг дэвсгэр болох Гибралтарын эрх баригчид мэдээлжээ.


Эрх баригчдын мэдээлснээр, ахмадын усан онгоцноос бичиг баримтууд болон электрон төхөөрөмжүүдийг хураан авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул нефть тээвэрлэгчийг үргэлжлүүлэн саатуулах ажээ.


Пиренейн хойгийн өмнөд хэсэгт байрладаг Гибралтарын эрх баригчид уг нефть тээвэрлэгчийг Европын холбооны хориг арга хэмжээг зөрчин Сири рүү нефть тээвэрлэж байсан хэмээн үзэж, долдугаар сарын 4-нд саатуулсан юм.


Харин Иран улсын эрх баригчид нефть тээвэрлэгч болон хөлгийн багийнхныг нь баривчилсныг хууль бус хэмээн мэдэгдээд, тэдгээрийг яаралтай суллахыг шаардаж байгаа ажээ. Мөн энэ явдлын эсрэг хариу арга хэмжээ авч магадгүй гэж Ираны Хувьсгалт гвард мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг