МОСКВА. /RIA Novosti/. Газын зурвасаас Израилийн өмнөд нутгийн Беар-Шева хот руу харвасан хоёр пуужинг Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Төмөр дээвэр” системээр амдан сөнөөлөө гэж тус улс Зэвсэгт хүчний хэвлэлийн алба мэдээлжээ.

Израилын Агаарын цэргийн хүчин Палестины “Лалын жихад” бүлэглэлийн Газын зурвас дахь командлагч Абу аль-Атаг устгасны дараа тус зурвасын хилийн байдал хурцадсан байна. Талуудын харилцан өгсөн цохилт мягмар, лхагва гарагт үргэлжилсэн бөгөөд Газын зурвасын эрх баригчдын мэдээлснээр, Палестины 34 иргэн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. Пүрэв гарагийн өглөө Израилийн эрх баригчид болон “Лалын жихад” бүлэглэлийн төлөөлөгчид гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм.

Гэсэн хэдий ч Израилын цэргүүд Газын зурвасаас хэд хэдэн пуужин харвасны хариуд тус бүсэд агаарын цохилтоо сэргээсэн тухай пүрэв гарагийн орой мэдээлжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг