ЭМЯ-ны удирдлагууд болон 21 аймгийн эмч мэргэжилтнүүд оролцсон "Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмслэлт" сэдэвт сургалт болов.  Эхийн эндэгдлийн шалтгаанд жирэмсэн үеийн хавсарсан эмгэгтэй эхийн эзлэх хувь жил тутамд өсч байгаа нь эх барих эмнэлгийн дотрын эмч нарын чадавхийг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатайг илтгэж байна гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.