Энэ лхагва гарагт Энн “Кинонд зориулаагүй шүү… №2. За тоглох ч яах вэ, үргүйдэл, жирэмслэлт дундуур яваа хэн бүхэнд хэлэхэд, миний аль ч жирэмслэлт дардан байгаагүй. Хайртай шүү.” хэмээн селфи зургийн хамт нийтэлжээ. 


Өдгөө 36 настай тэрбээр Адам Шульмантай гэр бүл болсоор 2016 онд ууган хүү Жонатан Рөүзбэнкс Шульманыг угтан авсан.

Жонатан хүү ээжийнхээ сошиал хуудсаар хэд хэдэн удаа “зочлож” олны хайрыг татсан билээ. 2017 онд гэхэд НҮБ-ын хуралд ээжийнхээ тавьсан илтгэлийг үзэж байсан. Хүүгийнхээ царайг тэр бүр харуулаад байдаггүй тэрбээр ээж бас жүжигчин байна гэдэг амаргүйг хуваалцсан удаатай.