Жүжигчин Гвинет Пэлтроугийн хуримын даашинзыг Валентино өөрөө урлажээ

46 настай жүжигчин Гвинет Пэлтроу найруулагч Брэд Фалчуктой гэрлэхдээ Валентиногийн зохион бүтээсэн хуримын даашинз өмссөн байна. Холливудын одууд цугласан хуримын ёслол Хамптоны харшид болсон ба Роберт Дауни, Камерон Диаз, Жерри Сейнфелд зэрэг түүний нэр хүндтэй найзууд нь хүрэлцэн иржээ. Гвинетийн даашинзыг урласан дизайнерийн нэрийг нууцалж байсан ч түүний гэр бүлийн гишүүн Валентино Гравани өөрийн гараар урласан тухай ам алджээ.

Гэр бүлийн доторх эх сурвалжийн хэлсэнээр Гвинет хуучин нөхөр Крис Мартины одоогын найз охин болох Дакато Жонсонг “өөрийнх нь заяаны хань” гэж бодож байгааг хэлсэн ба хосууд тэр ч бүү хэл хосолсон “хязгааргүйн билэг тэмдэг”-тэй шивээстэй гэнэ.

Валентино нь Гвинетийн урт хугацааны гэр бүлийн найз бөгөөд түүний хуримын даашинзыг урлахын тулд Парисын загварын долоо хоногыг алгассан байна. Гвинетийн хуримын зураг олонд ил болоогүй ч тэрээр инстаграм хуудсандаа хосын бөгжтэй зургаа оруулжээ.  Түүний хуримын ёслолыг Жерри Сейнфелд хөтөлсөн бол хуримын ёслолын бичлэгийг алдарт найруулагч Стивен Спилберг хийсэн гэнэ.

Гвинет болон телевизийн продьюсер Фалчук нар 2010 oнд телевизийн цувралын зураг авалтын үеэр танилцсан байна. Тэд 2014 оноос болзож эхэлсэн бөгөөд сүй тавих хүртэлээ нам гүм байсан бөгөөд 1 сард сүй тавьсанаа олонд зарласан юм.




Холбоотой сэдвүүд

dakota johnson chrismartin gwynethpaltrow

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.