Өдгөө 42 настай жүжигчин эр авьяас нээн илрүүлж, алдарт хүрэх замд нь хөтөлдөг компани эзэмшдэг. Нэгэн орой ажлаараа хоолонд орсны дараа А болон Б гэгч хоёр эмэгтэй ажилтнаа “Нэмж ууяа” гээд гэр лүүгээ дагуулж явсан аж. Хохирогч А, Б хоёр Каны гэрт унтаж байтал согтуу Кан сэрээж дур хүслээ хангасан байна. Энэ явдлаас хойш болсон явдлын үнэн мөнөнг тогтоохоор мөрдөн байцаах ажил эхэлжээ. 

Улмаар 15-нд буюу энэ даваа гарагт Каны хуулийн багийнхан түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг дамжуулсан юм. Тэрбээр: 

“Би Кан Жи-хуан байна аа. Засаж болшгүй алдаанаас минь болж гүнээ хохирсон эмэгтэйчүүдээс би чин сэтгэлээсээ, толгой гудайн уучлалт хүсэж, хийсэн бүхнээ хүлээн зөвшөөрч байна. Хэрэг явдлаас болж санаа нь зовнисон бүх хүнээс ч мөн уучлалт гуймаар байна. Гэмт хэргийнхээ төлөө би хариуцлага, шийтгэлээ хүлээж төлөөсөө төлөх болно оо. Үнэхээр уучлаарай” гээд гарын үсгээ зурсан байв.