Кайли амралтаа гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэхээр охин Стормигийн хамт ажлаар Хавайд байгаа нөхөр дээрээ очжээ. Стормигийн аав Тревис Скот тэнд шинэ цомог дээрээ тасралтгүй ажиллаж байгаа ч эхнэр, охинтойгоо далайн эргээр алхан, цагийг хамтдаа өнгөрөөсөн гэж тэдний ойрх сурвалж мэдээлсэн байна. 

Алдартай гэр бүлийг харсан нь тус далайн эргийнхэнд том cюрприз болсон нь дамжиггүй. Тэд анхны хүүхдээ төрсний дараагаас л ажлуудаа зохицуулан бие биенээсээ удаан хугацаагаар холдогү 

“Кайли, Тревис нар өөрсдийн бүтээсэн гэр бүлдээ маш их санаа тавьдаг бөгөөд тэдний харилцаа үнэхээр гайхалтай үе дээрээ байгаа. Кайлигийн Хавай руу хийсэн аялал нь “Тревисийн хөгжимд их дэмжлэг үзүүлдэг, түүнийг ажил гэр бүлээ тэнцвэртэй байлгахад санаа тавьдагийн нэг баталгаа юм” хэмээн гэр бүлийнх нь найз нь хэлсэн байна.

Кайли нөхрийнхөө удахгүй болох хэд хэдэн тоглолтод охинтойгоо хамт оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд гэр бүлээ аль болох хамтдаа, нэг дор байлгахыг хүсч буй аж.

Энэ нь бяцхан охин Стормигийн анхны аялал биш бөгөөд тэрээр эцэг, эхээ даган дэлхийг тойрон хэд хэдэн аялаад буй юм. Түүний эхний аялал нь Францын Нис хотод болсон Каннын арслан фестивальд аавыгаа оролцоход хамтдаа явсан бол дараа нь Түркийн Кайкос хот руу аялсан.