Өнгөрсөн хоёрдугаар сард Клөүи Кардашьяны нөхөр, сагсанбөмбөгчин Тристан Томпсон хадам дүү Кайли Женнерийн зүрхний андтай үнэсэлцсэн гэх дуулиант хэрэг мандсан. Эгч дүүсийн амьдралд энэ хэрэг одоо ямар нөлөө үзүүлж буйг "Keeping Up With the Kardashians’ " шоуны ирэх 17-р бүлгийн нээлтийн хэсэгт харууллаа. 

Клөүи Кайли хоёр вино уунгаа энэ талаар ярилцсан бөгөөд Жординыг санадаг уу гэтэл “Жординтай холбоотой асуудал учиртай л байсан байх. Надад ч, танд ч, бусдад нь ч” хэмээсэн юм. “Учир” гэж юу болохыг Кайли хэлээгүй. Сайн найз асанаас нь илүү өөртэй нь холбоотой байж магадгүйг үзэгчид хэлж байгаа юм. 

Тэрбээр “Жордин яг л миний аюулгүйн нөмрөг байсан. Надтай хамт амьдарч, бүх л зүйлийг хамт хийдэг байсан. Би “Жордин надад байгаа юм чинь өөр юу ч надад хэрэггүй” гэж л боддог байсан” гэлээ. 

Мөн хайртай найзынхаа тус дэмжлэггүйгээр өсөж дэвжих хэрэгтэй хэсэг амьдралд нь байсныг ч хуваалцсан юм. “Хүмүүс амьдралын аль нэг үед ямар нэг шалтгаанаар хамт байгаад л оддог юм байна” хэмээн насандаа ахадсан мэргэн ухаан, тэсвэр тэвчээр гарган сэтгэлээ уудаллаа. Найзаа алдсан Кайлид ийм байхад хүүхдийнхээ ааваас хагацсан Клөүид ямар байсан нь ойлгомжтой. 

Клөүи дүүгийнхээ тайван байдлыг нь шагшин магтаад “Бүх зүйл утга учиртай байдаг. Зөвхөн хүчтэй, үнэнч нэгэн л амь үлддэг.” хэмээсэн аж.