Кайли Женнер 1 настай Сторми охин болон хэдэн найзын хамтаар Туркын Кайкосын аралд зугаалж яваа. Энэ нь өчигдөрхөн нээлтээ хийсэн биеийн скраб тэргүүтэй Kylie Skin шинэ бүтээгдэхүүнд зориулсан аялал билээ. Аялалын үеэр Кайли өөрийн инстаграм хуудастаа амралтын байшингийнхаа арын хэсэгт нүцгэн суугаа зургаа хийсэн. Толгойдоо харин аварга нарны малгай угласан байх аж. 

“Амралтын байдалтай” хэмээн тайлбар хийжээ. 


View this post on Instagram

vacation mode

A post shared by Kylie (@kyliejenner) on

Бүсгүйчүүд ягаан, цагаан хувцсаар ижилсэн Kylie Skin-ий логотой хувийн онгоцоор аялалдаа гарсан. Очоод далайн эрэг дээрх байшинд буудаллаж, мөн л Kylie Skin гэсэн бичигтэй наргил модны самар дотор халуун орны ундаа ууж жаргаж яваа. 



View this post on Instagram

hakuna matata ????????

A post shared by Kylie (@kyliejenner) on

Kylie Skin аялалын зочдын жагсаалтад София Ричи, Ирис Палмер, Стасси Караниколау, Дрейя Мишель, Тиффани Сория болон Виктория Вильярроэль нар багтжээ. “Адал явдлаа эхлүүлцгээе!! #KylieSkinSummerTrip” хэмээн инстаграмдаа бямба гарагт бичсэн юм.