Дана бол 32 настай гурван хүүхдийн ээж бүсгүй. Тэрээр АНУ-ын Ореган мужид амьдардаг. Тэрбээр дөнгөж 8 настайгаасаа үсэрхэгээсээ болж шаналж эхэлжээ. Тэр үеэс биеийнхээ ил хэсгийн үсийг сахдын хутгаар хусаж эхэлсэн байна. Шилжилтийн насан дээрээ энэ байдлаасаа залхсан тэрбээр цайруулагчаар хүртэл түлж үснийхээ ургалтыг зогсоох гэж оролдож үзсэн байна.

35 жилийн турш өдөр болгон сахлын татуурга, вакс хэрэглэж ирсэн түүний амьдрал хоёр жилийн өмнө өөрчлөгджээ. Нэг өглөө нөхөр нь түүнд "Яагаад заавал үстэйгээ тэмцэх ёстой гэж, хусахгүй байвал ямар вэ" гэж хэлсэн байна. Түүнээс хойш тэрбээр сэтгэл зүйн хувьд тайвшралыг олсон бөгөөд үслэг зургуудаараа инстаграмд өөрийн хуудсаа ч нээжээ.
Өмнө нь хүмүүс тэрбээр хүмүүсийн гайхаж, цочсон харцанд эмзэглэдэг байсан бол одоо энэ бүхэн надад сонин биш болсон, өөрийгөө хүлээн зөвшөөрөх л жинхэнэ эрч чөлөө юм хэмээн ярьжээ.

Энэхүү ус ургах өвчнийг нь hirsutism гэж нэрлэдэг аж.


Эх сурвалж: dailymail.co.uk