Халх голын дайнд амь үрэгдсэн Зөвлөлт, Монголын дайчдын цогцсыг илрүүлж, шарилыг шилжүүлэн нутагшуулах, тэдний дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Буриад улсын "Рысь" эрлийн багийнхан Халх голд эрлийн ажил зохион байгуулсан. Тус эрлийн ажлынхаа үр дүнг өнөөдөр танилцуулсан бөгөөд одоогийн байдлаар тэд Халх голоос 48 дайчны шарилыг олсон байна.