Шөнө болсон Apple-ийн нээлтийн арга хэмжээгээр 3 төрлийн Iphone гар утас, мөн ухаалаг цаг Apple Watch 4–ийг танилцууллаа. Уг нээлтийн арга хэмжээ хүртэл энэхүү бүтээгдэхүүнүүдийн талаар таамаглал дэвшүүлж, хүмүүст маш их хүлээлт үүсгэсэн. Apple компаний гүйцэтгэх захирал Тим Күүк, Apple парк кампус дахь Стив Жобс театрт шинэ бүтээгдэхүүний талаар тайзан дээр илтгэл тавьжээ. “Компьютерийг хувийн хэрэглээнд нийцүүлэхийн тулд анх тус компанийг эхлүүлж байсан” хэмээн яриагаа эхлүүлжээ. Жил бүр Apple-ийн дэлгүүрүүдээр 500 сая хүн зочилдог. Энэ нь дэлхийн хүн амын 14 хуваасны нэгтэй тэнцэнэ.

Энэ жилийн хувьд хүмүүс Iphone-ийг худалдаж авахын тулд хамгийн их мөнгө зарцуулах нь ээ. Тус утасны хувьд Iphone XS 5,8 инч $999 эхэлж байгаа бол Iphone XS max нь 6,5 инч $1099 гэнэ.Хамгийн том дэлгэцтэй нь Iphone Max нь тус компаний түүхэнд хамгийн том дэлгэцтэй утас болж байгаа юм.

Мөн Apple ухаалаг цагны хувьд Iphone ХR-аас ялимгүй үнэтэй байх бөгөөд тус утасны эхлэлийн үнэ £749 байна. Мөн цоо шинэ Iphone Xr загвоыг танилцуулсан. Энэхүү загвар нь алтлаг, мөнгөлөг, сансарын саарал өнгөний сонголттой. Хэмжээний хувьд 6.1 инч $749 үнэтэй. 

Уг моделиуд нь хүнийг царайгаар нь таних Apple's Face ID facial recognition технолиги ашигласан. Тийм учраас утсаа нүүрний царайгаа сканндаад нээх боломжтой. Apple мөн утсандаа шинэ процессор A12-г Iphone XS-т суурьлуулсан, энэ нь өмнөх жилийн чип-г бодвол 50% илүү хурдтай ажиллана. Ухаалаг утсанд хоёр сим хийх боломжтой. Тиймээс тогтмол аялдаг хүмүүсийн хувьд өөрийн улсын симнээс гадна өөр орны симийг зэрэг ашиглана гээд давуу талтай. Iphone XS нь IOS12 суулгасан учраас Siri гийн шинэчлэгдсэн загварыг ашиглах боломжтой. Siri нь туслах үйлчилгээ бөгөөд утас эзэмшигчийн хүсэлтийг биелүүлдэг үйлчилгээ юм.

Утасны камерны хувьд илүү сайжруулсан гэнэ. Ухаалаг утасны шинэ загварууд нь Баасан гаригаас урьдчилан захиалгаар худалдан авах боломжтой болж байгаа гэнэ. Харин дэлгүүрүүдээр 9-р сарын 21-нээс борлуулж эхэлхээр товлосон байна.


Мэдээлийн ивээн тэтгэгч: PC mall дэлгүүр