Сүүлийн үед Хятадад төрийн албан хаагчид нь хэт тансаг хурим хийх болсон нь олны дургүйцлийг хүргэх болжээ. Тухайлбал Ма Линсян орон нутгийн засаг захиргааны тэргүүний ажилтай бөгөөд сүйт бүсгүйн гэр бүлийнхэн хуримын бүх зардлыг гаргасан байдаг. Тиймээс зардлыг даасан төрийн албан хаагчийг ажлаас нь халсан юм.

Мөн Хятадын Засгийн газар хэт тансаг хурим хийхгүй байхыг чинээлэг иргэддээ уриалжээ.

Эрх баригчид "хуримын ёс" дүрмийг баримтлахыг шаардахдаа зочдын тоог 200 хүнээр хязгаарлах, 60,000 юанаас (11,850 доллар) илүү үнэтэй бэлэг авахыг хориглосон байна. Үүний улбаа нь "Солиотой баян Азиуд" киноноос эхлэлтэй.
Уг кинонд хосуудад 54 сая доллар бэлгэнд өгч байгаа талаар гардаг.  Хятадад нээлтээ хийж байгаа уг кино амралтын өдрүүдэд 1.2 сая ам долларыг тус зах зээлээс олоод байна.