МОСКВА. /TASS/. ОХУ хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох боломжтой гэж үзэж буйгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Хиймэл оюун ухааны салбарт бид дэлхийд тэргүүлэгчдийн нэг болж чадна гэдэгт би итгэлтэй байгаа бөгөөд энэ бол бидний ирээдүйн асуудал, ОХУ-ын дэлхийд байр сууриа тодорхойлохтой холбоотой асуудал юм. Математик, физик бусад шинжлэх ухааны салбар төдийгүй хүмүүнлэгийн салбарт улс орны боловсролын чадамж энэ чиглэлийн үндэс нь болох юм. 

Энэ нь тав тухтай аюулгүй хот, эмнэлгийн чанартай үйлчилгээ, боловсрол, найдвартай тээврийн систем, улс орны батлан хамгаалахын чадавхитай холбоотой асуудал бөгөөд эдгээр салбарын хөгжил нь манай улсын одоо бөгөөд ойрын ирээдүйд хиймэл оюун ухааны салбарт гаргах амжилтаас ихээхэн хамаарна” хэмээн тэрбээр ярьжээ. 

Түүнчлэн тэрбээр хиймэл оюун ухааныг хөгжүүлэх асуудлаар үндэсний стратегийг боловсруулахад хувь нэмрээ оруулж буй хүмүүст талархал илэрхийлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг