НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, түүний охин Челси нар кино болон телевизийн нэвтрүүлгийн төслүүд хэрэгжүүлэх хувийн компани байгуулахаар болжээ.

Bloomberg” агентлагийн мэдээлснээр, эдгээр төслийг санхүүжүүлэх асуудлаар Х.Клинтон охины хамт хэд хэдэн кино студитай яриа хэлэлцээ хийж байгаа аж. Эдгээр төсөл нь гол төлөв эмэгтэйчүүдэд зориулагдах юм гэнэ. Эдгээр бүтээлээр ашиг олохыг зорьж байгаагаас гадна Америкийн нийгэм, соёлын байдалд нөлөө үзүүлэхийг зорьж байгаа аж. 

Х.Клинтон улс төрөөс холдож магадгүй гэх дуулиан шуугиан дэгдээд байгаа хэдий ч түүнийг үнэхээр улс төрөөс гарч, ирэх ерөнхийлөгчийн сонгуульд дахин оролцох төлөвлөгөөгүй байна гэж “Bloomberg” агентлаг үзэж байна. 2016 оны 11 дүгээр сарын 8-нд болсон сонгуулийн санал хураалтын дүнд Бүгд найрамдах намын гишүүн Дональд Трамп ялалт байгуулсан билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг