ХОНКОНГ. /TASS/. Хонконгийн сөрөг хүчнийхэн ирэх өдрүүдэд шинэ жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна. 


Хонконгийн хэвлэлүүдэд болон нийгмийн сүлжээнүүдэд гарсан мэдээллээр, ням гарагт Хонконгийн “Causeway Bay” дүүрэгт томоохон хэмжээний жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг жагсаалыг зохион байгуулагч “Хүний эрхийн төлөөх иргэний фронт” байгууллагынхан 300 мянга орчим хүн цугларна гэж тооцоолж байгаа аж. Эсэргүүцлийн жагсаалыг орон нутгийн цагаар 15 цагт Виктория цэцэрлэгт хүрээлэнгээс эхлүүлж, хотын төвд дуусгахаар төлөвлөсөн байна. Цагдаа нар аюулгүй байдлын үүднээс энэ чиглэлээр жагсаал зохион байгуулахыг зөвшөөрөөгүй боловч жагсагчдыг цэцэрлэгт хүрээлэнд үлдэхийг зөвшөөрсөн гэж “Standart” сонинд мэдээлжээ.


Нийгмийн сүлжээнүүдэд гарсан мэдээллээр, жагсагчид баасан гарагт “Central” дүүрэгт, бямба гарагт “Central, Hung Hom” болон “To Kwa Wan” дүүрэгт, ням гарагт “Causeway Bay – Central”, “Tsuen Wan” болон “Kwai Tsing” дүүрэгт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг