ХОНКОНГ. /NHK/. Сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэгчид Хонконгийг эх газартай холбодог хурдан галт тэргийн буудлын ойролцоо дахин жагссан байна.


Эх газрын жуулчдын анхаарлыг татахын тулд жагсаалыг зохион байгуулагчид уг газрыг сонгожээ. Орой болж, зарим жагсагч цагдаагийн ажилтантай сөргөлдөх хүртэл жагсаал тайван үргэлжилсэн бөгөөд нийт зургаан хүнийг баривчилсан байна.


Жагсагчдыг олон оршин суугч дэмжиж байсан бол тэд хэтэрхий зүүнийг баримталж байгаад санаа зовниж байгаагаа зарим хүн илэрхийлжээ. Жагсагчид сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүр мөсөн хүчингүй болгохыг шаардаж байгаа бол зарим жагсагч Засаг захиргааны тэргүүн Керри Ламыг огцрохыг уриалж байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг