Реалити шоуны од Ким Кардашиан өөрийн биеийг өдөр тутмын дасгал сургуулилтын ачаар өөрчилсөн бөгөөд Инстаграм хуудсандаа өөрчлөлтөө баримтжуулан харуулдаг.

Одоогоор тэрээр Балид зураг авалт хийлгэн энэхүү хөдөлмөрийнхөө үр дүнг харуулж байна. Тэрээр урт хугацаанд 63 кг жинтэй явсан бөгөөд хувийн дасгалжуулагч хөлслөн, өдөр тутмын шаргуу дасгал сургуулилтын ачаар 52 кг жинтэй болсноор гайхалтай үр дүнд хүрчээ.

Залгаа хийлгэсэн урт үсээ задгай тавьж, хилэн материалаар хийсэн бикини өмсөн биеийнхээ галбирыг харуулахаас гадна, нүүрэндээ натурал будалт хийлгэсэн нь үнэхээр гоо үзэсгэлэнтэй харагдуулна. 

Энэхүү аялал нь зөвхөн гэрэл зураг авалтаас гадна гэр бүлийн аялал гэж хэлж болно. Түүний эгч дүүс болох Клоуй, Коуртни нар хүүхдүүдийн хамт цагийг өнгөрүүлж байгаа аж. 

Кимийн хувьд ууган охин Нортыг аялалдаа авчирсан бөгөөд Норт үеэлүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрөөж байгааг харж болно. Хамгийн сонирхолтой нь аялалд Коуртнигийн экс нөхөр Скотт Дисик багтжээ. Тэд 9 унтлагын өрөөтэй тансаг завиар аялж байгаа ба хоногийн $13,000 долларын үнэтэй аж. Үүнд гоо сайхны үйлчилгээ, иогийн багш, хувийн тогоочын үйлчилгээ багтдаг байна.