ТОМСК. /TASS/. Томскийн их сургуулийн эрдэмтэд Шведийн эрдэмтэдтэй хамтран чихрийн шижингийн хамгийн түгээмэл хэлбэрийг үүсгэхэд хүргэдэг бодисын солилцооны алдагдлын учир шалтгааныг олж тогтоох зорилгоор хийх судалгаагаа ирэх 8 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна.


“Судалгааг бид 2020 оны хавар дуусгахаар төлөвлөж байна. Судалгаа хийх үеэр 100 гаруй хулганыг 4 сарын хугацаанд дэглэмийн дагуу хооллож,  үр дүнд нь бид хоёрдугаар төрлийн чихрийн шижингийн загварыг гарган авч, дараа нь сарын туршид хулгануудыг гүйлтийн зам дээр гүйлгэнэ. Дасгал хөдөлгөөн хийснээр нөхцөл байдал яг юуны хүчинд сайжирч байгааг болон ямар процесс явагддагийг судлах нь бид гол зорилт юм. Ийм замаар энэ төрлийн чихрийн шижинг эмчлэх шинэ аргыг олж магадгүй юм” хэмээн тэрбээр ярьжээ.


Хоёрдугаар төрлийн чихрийн шижингийн үед цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог байна. Энэ төрлийн чихрийн шижингийн эмчилгээг одоогоор хоолны дэглэм хатуу барих, биеийн дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх, сахарын хэмжээг бууруулдаг эм бэлдмэлүүдийг хэрэглэх замаар хийдэг юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг