Б.Анхилам
03 сарын 07, 2020
Эмэгтэйчүүд өдөрт хэр их зүйлс боддог гээч?
Эмэгтэйчүүдийн тархинд өдөрт дунджаар 60 мянган бодол орж ирдэг болохыг эрдэмтэд тогтоосон юм.
Харин тэрхүү олон бодлыг сэтгэл зүйн хувьд хүчтэй эмэгтэйчүүд зөв залж “Зорилгодоо хүрэх ёстой” гэдэгт төвлөрүүлж чаддагт тэдний нууц чадвар оршдог аж.
Өөртөө итгэлтэй, сэтгэлийн хаттай, ухаалаг эмэгтэй байхын тулд бодохоос зайлсхийх хэрэгтэй 5 төрлийн бодол бий. Үүнд,
1. Тэд бусдыг буруутгадаггүй
Ухаалаг эмэгтэйчүүд бурууг бусдад тохдоггүй. Тэд бусдын зан авирыг өөрийн сэтгэл хөдлөлөөр шүүж тунгаахын оронд тухайн нөхцөл байдлыг ойлгож, бодитоор ханддаг. Мөн ямар ч нөхцөл байдлын 50 хувийг хянаж чаддаг, үүрэг хариуцлагаа ч 100 хувь хүлээдэг.
2. Бусдын үзэл бодол, үнэлэмжинд барьцаалагдахыг зөвшөөрдөггүй
Тантай харилцаж буй хүмүүсийн ааш авирыг өөртөө хэт эмзэгээр тусгаж авах хэрэггүй. Чамайг гэх бусдын үзэл бодолд ач холбогдол өгөхөөс илүү өөрийгөө үнэлэх үнэлэмжиндээ итгэснээр тэднийг удирдах хэрэгтэйгээ мэддэг. Өшөө хорсол, гомдлоос өөрийнхөө зүрх сэтгэлийг чөлөөл. Өөрийгөө өөрт чинь итгэж, ямар ч хүнд хэцүү үед тусалдаг хүмүүсээр хүрээлүүл.
3. Өөрийнхөө үнэ цэнийг бусдаар сүйтгүүлэхийг зөвшөөрдөггүй
Сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй эмэгтэйчүүд ямар үед хүчирхэг, ухаалаг байх хэрэгтэйгээ мэддэг.
Тиймээс тэд өөрийнх нь дотоод мөн чанар, үнэ цэнийг бусдаар сүйтгүүлэхийг хэзээ ч зөвшөөрдөггүй. Тэд өөрийн тэвчээртэй, хүчирхэг байдлаа бусдад түгээж, тэдэнд нөлөөлж чаддаг. Өдөр бүрийн амьдралдаа хэрхэн бусдад туслаж болох талаар тунгаан бод.
4. Тэр бусад эмэгтэйчүүдийг өрсөлдөгч гэж хардаггүй
Эмэгтэйчүүд үргэлж өөрийгөө бусадтай харьцуулдаг араншинтай. Тэд бусад эмэгтэйчүүдээс илүү байхын тулд өөрсдийгөө доогуур үнэлж, сэтгэл зүйн дарамтад ордог. Энэ бол маш буруу бодол юм. Үүний оронд бусад эмэгтэйчүүдийн хүчирхэг байдлыг ирээдүйгээ өргөжүүлэн тэлэх боломж гэж харах хэрэгтэй. Чи үргэлж эмэгтэйчүүдээс дэмжлэг аваад байдаггүй байж болох юм. Гэхдээ өөрийгөө ганцаараа гэх үзлээ эвдэж “Хатан зөгий” мэт өгөөмөр байж бусад эмэгтэйчүүдэд өөрийн эгч дүү мэт ханд. Чамайг дэмжих хүртэл тэднийг дэмж.
5. Тэд саад бэрхшээлийг ганцхан түүнд тохиолддог зүйл биш гэдгийг мэддэг
Сэтгэл санаагаар хүчтэй эмэгтэй байхын тулд аливаа саад бэрхшээл бүрийг суралцах, өсөх боломж гэж харах хэрэгтэй. Тохиолдсон хүнд хэцүү нөхцөл байдал бүрт гуниглаж суухын оронд “Би энэ нөхцөл байдлыг даван гарснаар юуг сурч авч болох вэ?” гэж өөрөөсөө асуу. Өөрийгөө одоо байгаагаасаа илүүг хийх чадвартай нэгэн гэдгийг ойлгоход туслах багштай болох хэрэгтэй.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.