Загварлаг нэр алдартай хосуудын үлгэр дуурайлал бол Бэкхэмийн гэр бүл билээ. Тэднийг https://harpersbazaar.com/ сэтгүүл онцолж загварын чиг хандлагаа хэрхэн өөрчилж, улам залуужсаар ирсэн талаар бичиж онцолсон байна.

Олны танил хүмүүсийн хайр дурлал богинохон настай бол тэд үлгэр жишээ байж чадсан. Гэхдээ зам нь үргэлж дардан яваагүй. Хамтдаа 20 жилийг өнгөрүүлсэн тэдний амьдралд олон адал явдал тохиолдсон юм. Араар тавилт, дампуурал гээд юу эсийг хамтдаа туулцгаасан тэдний түүх гэрэл зурагт хэрхэн үлдэв. 

1998 он

Дэвид Бэкхэм Spice Girls хамтлагийн бичлэгийг үзээд түүнд дурлаж байсан гэдэг. 20 жилийн өмнөх болзоот өдрүүд.

1999 он. Загварлаг Викториа

2000 он. Ижилхэн хувцаслах нь тэдний хувьд энгийн зүйл.

2000 он. Нөхрийнхөө имижийг бүрдүүлдэг тэрбээр "Би хэзээ ч сайн дуучин, эсвэл бүжигчин байгаагүй. Харин би хувцас загварт дурласан. Юу юунаас ч илүү сонирхлыг минь татдаг юм" хэмээн ярьсан удаатай.

 2001 он. Викториаг “posh” буюу тансаг гоёмсог төрхтэй, хамгийн загварлаг нь хэмээдэг байлаа. Ээж болсон ч тэр загварлаг төрхөө алдаагүй.

2005 он. Загварлаг хатагтай заримдаа тааруухан сонголттой хувцаслаж хэвлэлийнхний бай болох нь бий.

2007 он.

2008 он.

2009 он

2011 он.

2012 он. Баруун гартаа Виктория хэмээн шивүүлэв. 

2013 он. Д.Бекхэм зодог тайлав.Дэвид Бекхэм 21 жилийн туршид Мадрид, Лос-Анжелос, Парис гээд гэрээсээ хол амьдрах үе их байсан юм. Тиймээс энэ шийдвэрийг эхнэр нь хүндэтгэн хүлээн авчээ.

2014 он

2015 он.

2018 он. Дэвид Бекхэм өнгөрсөн жил гэргийтэйгээ танилцсаны 20 жилийн ойд зориулан Карибын тэнгисийн орчимд 9 сая доллараар нэгэн арал худалдан авч бэлэглэсэн байдаг.Зуун га орчим талбайтай уг арал цасан цагаан элс бүхий наранд шарлагын газар, том ордон, зочдын болон ажиллагсдын таван байшинтай аж.