Африкийн хамгийн залуу тэрбумтан Мохаммед Дэвжиг өнгөрсөн пүрэв гарагт нүүрээ халхалсан буутай этгээд Дар-эс-Салам хотоос барьцаалан зугтжээ. Түүнийг алга болсоноос хойш янз бүрийн мэдээлэл гарч байна. Тухайлбал тэр хэн байв?

"Форбес" сэтгүүлийн мэдэгдсэнээр Мухаммед Дэвжигийн хөрөнгө нь 1.5 тэрбум доллар бөгөөд Танзани улсын цорын ганц тэрбумтан гэж тодорхойлсон байна.

2017 оны мэдээгээр тэрбээр Африкийн хамгийн залуу тэрбумтанаар тодорчээ.

Мөн тэрээр тус улсын хөл бөмбөгийн баг Симбагийн гол спонсор ажээ. Уг сэтгүүлд ноён Дэвжи нь хөрөнгийнхөө талыг буяны үйлст зарцуулна гэж мэдэгджээ. Ноён Дэвжи нь Мо нэрээр олноо танигдсан ба гэр бүлийн бизнесийг бөөний болон жижиглэн худалдааны Африкийн конгломерат болгон хувиргаж чадсан байна. 

Түүний компани, МeTL нь Африкийн 6 муж улсад нэхмэлийн үйлдвэрлэл, гурилын тээрэмдэх үйлдвэр, ундаа, хүнсний тосны худалдаа үйлдвэрлэл явуулдаг ажээ. Мөн түүнээс гадна улс төрийн голлох хүчний парлиаментийн гишүүнээр 2015 он хүртэл арав гаран жил зүтгэсэн байна. Тийм ч учраас энэ нь улс төрчидтэй уулзах боломжтой давуу талыг олгосон ч түүнд шудрага биш давуу талыг олгодоггүй  ба бусад бизнесүүдэд ч гэсэн боломж олгодог гэж BBC-дөгсөн ярилцлагандаа дурьджээ.

https://www.bbc.com/news/world-africa-45865510