Өмнөд Хятадын Гуандун мужийн Маомин хотын цагдаа нар цахим сүлжээгээр тархаад буй орон сууцны өндөр барилгын гадна талд зүүгдсэн эрийг өндрөөс унасан эсэхийг мэдээлээгүй байна.

Олныг цочирдуулсан тус бичлэгт найм эсвэл есөн давхарт байрлах орон сууцны хоёр тагт хооронд нүцгэн гар хөлөөрөө зүүгдсэн эрийг харуулжээ. 

Хятадын олон нийтийн сүлжээ Weibo-д Пүрэв гарагт цацсан бичлэгт, тухайн эр яагаад ийм аюултай нөхцөл байдалд орсон талаар ямар нэг мэдээлэл тавигдаагүй юм. Видео бичлэгээс харахад тэр цонхноос авирч гараагүй нь ил бөгөөд ямар ч цонхны тавцан, бариул ил харагдаагүй ажээ.

Мөн бичлэгт, тэрээр баруун гараа ашиглан утасны дуудлага хийж байгаа нь үзэгдэнэ. Орон нутгийн цагдаа нар энэ талаар мэдээлэл ирээгүй гэж мэдэгдсэн ч уг явдалд анхаарал тавих болно гэдгээ амлажээ. Магадгүй энэ амраг, нөхрийн асуудлаас үүдэлтэй байж болох ч хариуцлагагүй таамаглал гаргах нь зохисгүй юм хэмээн хүмүүс бичсэн байна. Дийлэнх хүмүүс түүний аюулгүй байдалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.

Бичлэг үзэх:

A life-threatening experience of being a "Spider-Man?" A man in South China was found clinging high up the outside of an apartment building https://t.co/dvfUhnwmQW pic.twitter.com/MAKMXxHQCY