Хойд Америкийн кино театруудад өнгөрсөн зул сарын баярын амралтын өдрүүдээр хүн аалзын шинэ цуврал "Spiderman:No Way Home" 260 сая ам.доллар хийсэн бол дэлхий даяар нийт 1.05 тэрбум ам.долларын орлого хийсэн байна.

Sony кино компани болон Диснейн Marvel студийн хамтын бүтээл болох уг кино гараад дөнгөж 12 хоногийн дотор  дээрх орлогийг олжээ. Өмнө нь 2019 онд "Avengers: Endgame", "Star Wars: The Rise of Skywalker" болон "Avengers: Infinity War" гарсан даруйдаа хамгийн их орлого олж байсан юм.


 Дэлхий даяар тархсан цар тахлын үед нэг тэрбум ам.долларын орлого хийнэ гэдэг итгэхэд бэрх, хүнд даваа гэж кино шүүмжлэгчид үзэж байна.

Мөн Хятадын коммунист намын 100 жилийн ойд зориулан хийсэн "Чангжин нуурын тулалдаан" кино 906.9 сая ам.доллар хийж Хятадын хамгийн өндөр орлоготой кино болжээ.

"Хүн аалз"-ын өмнөх цуврал "Spiderman: Far From Home" дэлхий даяар нийт 1.3 тэрбум ам.доллар хийж рекорд амжилт тогтоож байсан юм.