Таны өмнө маш мундаг зөн билэгч, мэргэч суугаад таны амьдралыг тэр чигт нь ил болгож байна уу? Тийм бол таны өмнө бурхан сууж байна гэсэн үг биш. Зүгээр л та итгэмтгий хүн! Бид танд сэтгэл зүйн найман арга буюу хүйтэн уншилтын арга гэж нэрийддэг аргыг бүх үздэг хүмүүс ашигладаг гэдгийг батлах болно. Та дадлага хийж, туршлага хуримтлуулснаар тэдэнтэй адил бүгдийг хийж чадна.

8. Тэмтрэх, мэдрэх

Тэмтрэх, мэдрэх буюу ерөнхий хяналт тавих арга нь маш энгийн хэдий ч үр дүнтэй арга. Энэ арга бол хүний гадаад төрхийг нэг бүрчлэн шинжлэх арга бөгөөд үүний тусламжтайгаар тухайн хүний талаар маш олон зүйлийг ярьж болно (хувцасны үнэ, үрчлээ, хувцаслалт, гоёл чимэглэл, ааш зан, хэл яриа, үг хэллэг гэх мэт). 

7. Барнумын нөлөө

Барнумын нөлөөг сэтгэл судлаач Финеас Барнум гаргажээ. Яг бодит байдал дээр эдгээр тодорхойлолт нь ерөнхий, тодорхой бус байдаг бөгөөд эдгээр тодорхойлолтуудыг бусад хүмүүст ч гэсэн ашиглаж болдог. Ихэнх зурхай Барнумын нөлөөний тусламжтайгаар бичигддэг. Олонх үздэг хардаг хүмүүс энэхүү нөлөөний тусламжтайгаар үйлчилүүлэгчиддээ зөвлөгөө өгдөг байна.

6. Ухаантай Гансын нөлөө

XIX-XX зуунд Германы математикч Вильгельм фон Остин амьдарч байсан бөгөөд тэрээр Ганс нэртэй морьтой байжээ. Ганс математикийн бодлогуудыг бодож зөв хариултыг туурайгаараа цохиж өгдөг байсан байна. Гайхалтай биш гэж үү?

Харин Германы сэтгэл судлаач Оскар Пфунс энэхүү гайхамшгийг судалж эхэлсэн байна. Түүний судалгаагаар морь цээжээр боддоггүй харин асуулт тавьж байгаа хүний айж байгаа, сандарч байгаа шинж тэмдгээр зөв хариулт өгдөг байж. Учир нь асуулт тавьсан хүн хариултуудыг хэлж байх үед зөв хариултыг хэлэхдээ сандарч, айж, түгшүүртэй болдог байсан байна.

Зөн билэгтнүүд ч гэсэн энэ аргыг хэрэглэдэг байна. Жишээлбэл, таны амьдралд сүүлийн үед эрэг… бишээ эмэгтэй хүнтэй асуудлууд тулгарсан байна. Туршлагатай зөн билэгтэн эрэг.. гэж хэлж байх үедээ таны харцнаас Ганс шиг уншиж тэр дор нь хариултыг өөрчилдөг. Тэгэхээр маш олон зүйлийг тааж болно.

5. Дэгээ шидэх

Асуулт асуухдаа баталгаа, нотолгоо шиг асууж болно. Жишээлбэл, мэргэч хэлэхдээ:

-«Та асуудалтай байгаа гэдгийг би харж байна»  энэ бол тодорхой зүйл. Учир нь асуудалгүй бол мэргэч дээр очихгүй байх байсан.

-Тийм ээ.

-«Таны хувийн амьдралтай холбоотой асуудал тийм үү?»  энэ мөн л тодорхой зүйл.

-Тийм ээ.

Хэрэв мэргэч андуурвал энэ нь түүнийг юу ч мэдэхгүй гэдгийг харуулахгүй. Учир нь тэрээр батлаж нотлоогүй харин зүгээр л ярилцаж байсан.

4. «Чи бол сонгогдсон Нео» арга

Зөн билэгчид хүнийг өөртөө бүрэн итгүүлэх арга байдаг. Тэрээр үйлчлүүлэгчдээ түүний урьд өмнө нь хэзээ ч мэдэж байгаагүй зүйлийг нээн илрүүлдэг. Жишээлбэл, «чи үнэхээр гайхалтай авьяас билэгтэй. Гэвч үүнийгээ ерөөсөө ашигладаггүй». Харин сөрөг мэдээллийг зөн билэгч нар огт ашигладаггүй. Учир нь хүмүүс сөрөг мэдээ сонсохыг хэзээ ч хүсдэггүй.

3. Дробовик буугаар буудах

Энэ аргын зорилго нь боломжит бүх хувилбаруудыг хэлэх бөгөөд эдгээр хувилбаруудын дор хаяж нэг нь байгаа ононо. Та ямар утаггүй зүйл вэ гэж бодно. Гэхдээ мэргэч өөрөө өөртөө бодож, тунгааж байгаа мэтээр «Таны аав, биш өвөө, биш… Ээж ч гэсэн байхгүй.. Эгч..» гээд л хувилбаруудыг хэлсээр байна. Харин та яг зөв хариулт дээр «Тийм ээ яг тийм!» гэж хариулна. Харин та энэ үед мэргэчийг яаж мэдсэн юм бэ гэж гайхшран суух болно.

2. Хэлсэн зүйлийг өөрийн болгох

Зөн билэгчдийн бас нэгэн чадвар бол хүний хэлсэн зүйлийг яг тийм би мэдэж байсан гэж хэлдэг. Хэлэх үедээ нууцлаг дүр төрх гаргаж хэлдэг бөгөөд үйлчлүүлэгч үнэхээр мэдэж байсан байна гэдэгт итгэдэг. Мөн тэд үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс логик ашиглан өгүүлбэр дуусгах дуртай:

-Миний ажил надад таалагддаг, гэхдээ

-Та ямар нэгэн зүйл биш байна гэдгийг мэдэрч байна уу?

-Яг зөв! Та намайг нэвт харж байна!

Мэдээж ажил нь сэтгэл ханамж өгдөг хүн зөн билэгч дээр ирэхгүй.Тэгэхээр бүү гэнэн бай. Энэ бол цэвэр логик.

1. Хариуцлагаас татгалзах

Харин хамгийн гол зүйл нь мэргэч хүнийг үзэхээс өмнө дэлхий түүнд хэрхэн яаж мэдээлэл өгч, ямар нарийн учиртай зүйл болох талаар ярина. Тиймээс хүн бүрт хэлж байгаа зүйл өөр өөрийн гэсэн утга, агуулгатай гэж хэлнэ. Тиймээс та өөрөө шүүн тунгаана биз ээ!