БНХАУ-ын баруун өмнөд Чунцин дахь цэцэрлэгт 14 хүүхэд хутганы дайралтад өртсөнөөс биедээ гэмтэл авсан байна. 

Өнгөрсөн баасан гарагийн өглөө Банан дүүрэгт гал тогооны хутга авч явсан 39 настай эмэгтэй нь цэцэрлэгийн талбайд нэвтрэн ороход хүүхдүүд гадаа тоглоомын талбайд тоглож байсан байна. Хүүхдүүд рүү дайрсан шалтгаан нь тодорхойгүй байгаа ч мэдээллийн хэрэгслүүдийн заримынх нь мэдээлснээр Засгийн газартай холбоотой гомдолын улмаас ийм үйлдэл гаргасан байж магадгүй гэжээ.

Лю овогтой эмэгтэй газар дээрээ баривчлагдсан байна. Цагдаа нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр хүүхэд нас барсан гэсэн мэдээллийг няцаасан ба олон нийтийн мэдээллийн сувгуудаар "цуурхал" тараахгүй байхыг хүсчээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улсын сургууль, цэцэрлэгт хоорондоо үл хамаарах хутганы дайралт гарсан юм. Тэдгээрийн ихэнх нь албан тушаалтан, хувь хүний эсрэг өшөө авах, эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүс ийм үйлдэл гаргах болсон байна.

Эх сурвалж: https://www.bbc.com