Та саяхан хэн нэгнээс салж, түүнийг санаж, харамсаж байвал дараах 6 өгүүлбэрийг хэзээ ч хэлж болохгүй гэдгийг санаарай. Салалтын дараа цааш амьдрах хамгийн хэцүү байдаг. Та өөрөө өөртэйгөө тэмцэж, буруу үйлдэл хийхээс өөрийгөө барьж байдаг. Салсны дараа ярьж, бичихийг хүссэн бол дараахь өгүүлбэрүүдийг огт хэлж болохгүй гэдгийг санаарай!


6. Би чамайг санаж байна.

Бид бүхэнд биднийг сул дорой болгож, ямар нэгэн үйлдэл хийхийг шаарддаг сэтгэл бий. Хэрэв салалтын дараа та түүн рүү залгахгүй, бичихгүй байж чадахгүй бол түүнийг санаж байна гэж огт хэлж болохгүй.

Энэ үгс нь түүнийг бардам, таныг харамссан мэт харагдуулах болно. Зөвхөн та өөрөө өөрийгөө хүчтэй болгож чадна. Танд чин сэтгэлээсээ санаа зовж, таны төлөө байдаг хүмүүсийн өмнө өөрийнхөөрөө байж, сул талаа харуулж болно. Тиймээс таны амьдралаас алга болсон хүн үүнийг мэдэх хэрэг байхгүй.


5. Би чамд хайртай.

Мэдээж та түүнийг одоог хүртэл хайрлаж байж болно. Та хоёрын харилцаа яагаад төгсгөл болсныг сана. Хуучин найз залуу, бүсгүйдээ түүнд хайртай гэж огт хэлж болохгүй. Хүчтэй байж цааж амьдар. Түүнийг буцаж ирнэ гэж бүү хүлээ. Та зүгээр нэг салаагүй. Ямар нэгэн учир шалтгаан байсан л байж таараа. Мөн та хоёрын харилцаан дунд байсан муу муухай зүйлсийг бүү март. Чадах хэмжээгээрээ хүчтэй бай.


4. Цагийг хамт өнгрөөе.

Хуучин найз залуу, бүсгүйгээ цагийг хамт өнгөрөөгөөч гэж хэзээ ч битгийн хэлээрэй. Та хоёр найз нөхдийн харилцаатай үлдэж чадахгүй. Та түүнтэй уулзахыг хүссэн ч уулзах тухай бодох ч хэрэггүй. Та түүний гараас барьж, тэвэрч, өөрийн сэтгэлээ нээж чадахгүй болсноо мэдээд илүү их өвдөлтийг мэдрэх болно. Хол байх хэцүү байх боловч удахгүй танд илүү сайхан мэдрэмж төрж, та өөртөө үүнийг даван туулсандаа баярлах болно.


3. Надад харамсалтай байна.

Та хуучин найз бүсгүйгээ хуурсан, зовоосон, араар тавьсан бол уучлалт гуйж болно. Харин та өөрөө огт ийм зүйл хийгээгүй бол хэзээ ч түүнээс уучлалт бүү гуй. Хэрэв та уучлалт гуйх юм бол тэрээр таны өмнө хүчирхэг гэдгээ мэдэрч, харин та өөрийгөө гэмтээсээр байх болно.


2. Би чамайг үзэн ядаж байна.

Өмнө нь хэлсэн зүйлсэд энэ өгүүлбэр зөрчилдөж байгаа мэт санагдаж болно. Гэхдээ та хуучин найз залуу, бүсгүйгээ үзэн ядаж буйгаа хүлээн зөвшөөрөх тусам та түүний талаар бодсоор байгаа гэдгийг харуулах болно. Тиймээс хэзээ ч түүнийг мартаж чадахгүй байгаа гэдгээ харуулах ёсгүй. Түүнээс хол байж, ямар ч үйлдэл гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй.


1.Найзууд байцгаая.

Хуучин найз залуу, бүсгүйтэйгээ найзын харилцаатай үлдэж болохгүй. Энэ бол огт байж болохгүй зүйл. Тиймээс энэ талаар бодох ч хэрэггүй. Та дотно харилцаатай байсан хүнтэйгээ яаж найз байх юм бэ? Яаж та найзыгаа дахиж тэвэрч, үнсэж, гараас нь барихгүй байх юм бэ? Хэрэв та хоёр найз нөхдийн харилцаатай үлдэх юм бол та хоёрын нэгэн сэтгэлийн зовлон амсах юм. Үүнээс холуур байхыг хичээ.