peak.mn
12 сарын 21, 2018
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг шалгаруулах, олон нийтэд алдаршуулах, үе тэнгийн хүүхэд багачуудад үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын ажиллагааг өнөөдөр 18 дахь жилдээ өнөөдөр зохион байгууллаа.
Нийслэлийн шилдэг хүүхэд шалгаруулах 1-р шатанд 360 хүүхэд материалаа ирүүлсэн байна. Үүнээс 45 хүүхдийг шалгаруулан хүүхэд бүрийн үзүүлсэн амжилт, гаргасан бүтээлүүдээс шалгаруулалт хийн дээрх таван хүүхдийг шилдгээр тодруулжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.