Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүд рүү чиглэсэн "Момо" гэх аюултай "челленж" цахим орчинд цацагдаж буй талаар мэдээллүүд ихээр гарч байна.

Тус аюултай "челленж" нь олон хүүхдийн анхааралд өртөөд буй юм. Аймшигтай дүр бүхий хүүхэлдэй нь нүд хальтрам муухай зургуудыг үзүүлж, мөн аюултай "челленж" хийхийг уриалдаг байна.

Жишээ  нь, тодорхой цагуудад босох, энэ нь цаашлаад өөрийгөө гэмтээхэд хүргэж байна.

Момо нь:

  • Хүүхдийн бичлэгүүдийг хулгайлдаг
  • Хүүхдийн сэтгэхүйд гаж нөлөөтэй бөгөөд Момог үзэхийг Youtube дээр автоматаар санал болгодог.

Иймд эцэг эхчүүд хүүхдээ Момо "челленж"-ийн аюулд өртөхөөс сэргийлэхийн тулд заавал мэддэг байх зөвлөмжийг хүргэж байна.