peak.mn
01 сарын 25, 2019
“Microsoft” компанийн "Bing” хайлтын системийг БНХАУ-д хаажээ. Ингэснээр тус компани дэлхийн хамгийн олон цахим сүлжээ ашигладаг хүн амтай орны зах зээлээ алдаж байгаа юм.
Өнгөрсөн лхагва гарагаас эхлэн БНХАУ-ын цахим үйлчлүүлэгчид “Bing” хайлтын системд хандах боломжгүй болжээ.
Тус цахим хуудсанд хандах эрхийг хаасан нь АНУ болон БНХАУ-ын худалдааны маргаантай холбоотой гэж ойрын эх сурвалж мэдэгдсэнийг “Financial Times” сонинд мэдээлжээ. БНХАУ-аас “Bing” хайлтын систем рүү нэвтрэх боломжгүй болсныг “Microsoft” корпораци ч мөн нотолж, үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх дараагийн арга хэмжээг тодорхойлохоор ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Өмнө нь 2010 онд БНХАУ-д “Google.com” цахим хуудсыг хааж байсан билээ. Энэ нь хэрэглэгчдийн хайлтын илэрцийг хязгаарлах асуудлаар “Google” болон БНХАУ-ын Засгийн газар зөвшилцөлд хүрч чадаагүйтэй холбоотой юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Bloomberg
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.