ВАШИНГТОН. /TASS/. Хятадаас үйлдвэрлэлээ шилжүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Apple” компанид уриалжээ.


“Би “Apple” шиг компаниудад Хятадыг орхих зэрэг шаардлагатай зүйлийг хйихэд нь маш богино хугацаанд тусалж чадна” хэмээн тэрбээр Румыны Ерөнхийлөгч Клаус Йоханнистай уулзах үеэрээ сэтгүүлчдэд хэлжээ.


Д.Трампын үзэж байгаагаар, гадаадын компаниуд үйлдвэрлэлээ Хятад улсаас АНУ-ын гаалийн татвар ногдуулаагүй улсууд руу шилжүүлж байгаатай холбоотойгоор Хятад улс сүүлийн сард 2 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн аж.


“Хятад улс маш богино хугацаанд 2 сая орчим ажлын байраа алдсан” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.


Apple” компани Техас муж улсад үйлдвэр барих гэж байгаа тухай АНУ-ын Төрийн тэргүүн 7 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм.


The Wall Street Journal” сонины мэдээлснээр, “Apple” Тайванд төвтэй “Quanta Computer” компанитай гэрээ байгуулжээ. Энэхүү компани нь Шанхайд ойролцоо байрлах үйлдвэртээ “Mac Pro”-г үйлдвэрлэх аж. Түүнчлэн АНУ, Хятадын худалдааны маргаан даамжирч байгаатай холбоотойгоор үйлдвэрлэлийн хүчин чадлын 15-30 хүртэлх хувийг Хятадаас бусад улс руу шилжүүлэх боломжийг хэлэлцэж байгаа тухай "Никкэй" сонин өмнө нь мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг