Хятадын гэрэл зурагчин Синьзян мужид очсоныхоо дараа алга болжээ. Эрх баригчид түүнийг баривчлан, саатуулсан байж магадгүй хэмээн гэрэл зурагчин Лу Гуаны гэргий мэдэгдсэн байна.

Өдгөө 57 настай гэрэл зурагчин Лу Гуан ядуурал, орчны бохирдол зэрэг Хятадын орчин үеийн амьдралын бодит байдлуудыг харуулсан сэдвүүдээр авсан гэрэл зургуудаараа хэд хэдэн удаа олон улсын шагнал  хүртэж байжээ.

"Над шиг чөлөөт гэрэл зурагчид ямар төрлийн зураг дарахаа шийдэх эрхтэй. Хятад улс хатуу хяналттай байдаг учир олон сурвалжлагч тийм ч чөлөөтэй байдаггүй”  хэмээн Лу өнгөрсөн 4 дүгээр сард “NHK” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдэж байжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK