МОСКВА. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас хувийн захидал хүлээн авсан тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжилжээ.

Ерөнхийлөгч Д.Трампын улс төрийн бодлого, онцгой эр зоригийг үнэлж, захидалд дурдсан зүйлийг нухацтай бодохоо Ким Жөн Ун мэдэгдсэн байна. Захидалд юу дурдсан нь тодорхойгүй байгаа аж. 

Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа Д.Трамп өнгөрсөн сарын эхээр мэдэгдэж, түүнд талархал илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг