Цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлээд зогсохгүй Умард Солонгостой харилцаагаа сайжруулах сонирхолтой байгаа тохиолдолд л манай улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд түвшний яриа хэлэлцээ хийнэ гэж Умард Солонгосын гадаад хэргийн тэргүүн дэд орлогч сайд  Ким Ге Гван мэдэгджээ.

“Д.Трампын засаг захиргаа Америк-Умард Солонгосын харилцааг сайжруулах чин хүсэлтэйгээр хоёр улсын дээд түвшний яриа хэлэлцээг хийвэл биднээс нааштай хариу сонсох болно. Цөмийн зэвсгээс ангижрахыг дангаар шаардах яриа хэлэлцээг хийх сонирхол бидэнд байхгүй” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын яриа хэлэлцээг ирэх сарын 12-нд Сингапурт хийхээр товлоод байсан билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг