Ким Кардашиан өнгөрсөн ням гарагт болсон “Beauty awards”-т хүрэлцэн ирэхдээ 1998 оны Терри Муглерийн винтеж даашинз өмсөн ирсэн нь хүмүүсийг шоконд оруулжээ. 

38 настай реалити шоуны од, үзэсгэлэнтэй бүсгүйн өмссөн даашинзны энгэр нь ердийн биш дизайнтай бөгөөд 5 дахь жилдээ зохиогдож буй уг ёслолд оролцож байгаа түүний хувьд тийм ч тухтай харагдаагүй аж. Гуя нь ил гарсан ухлаадастай даашинзны цаана, нөхрийнх нь дизайн гэгдэх өндөр өсгийт өмссөн ба жигд борлуулсан арьс, гөлчийтөл боосон үс, натурал будалтыг тэрээр сонгожээ. 

Илүү дутуу чимэглэлгүй тэрээр өөрийн гоо үзэсгэлэнгээр чимхээр шийдсэн бололтой. Түүний нөхөр реппер Кание тус оройн арга хэмжээнд оролцоогүй бөгөөд хүүхдээ харан үлдсэн болов уу гэсэн таамаглал дэвшүүлжээ. Харин нөхрийн нь оронд хайртай үсчин Крис Апплтон нь тус оройн арга хэмжээнд хамт ирсэн байна. 

Кимийн үсийг Апплтон зассан бол харин нүүр будалтыг нь Мэри Филлипс хийжээ. 

2019 он


1998 он


Эван Росс, Ашли Симпсон нар хөтлөлцөн бие биенээсээ хараагаа салгаж үл чадан улаан хивсэн дээр гарчээ. 34 настай Ашли ретро загварын хар даашинз өмсөн, шаргал үсээ шуусан харагдана. 


Тачаангуй Кармен Электра 46 настай, цагаан өнгийн судалтай хослолын цаанаас улаан кроп топ цухуйлгасан нь гайхалтай галбирийг нь улам илтгэжээ. 


Тус оройны гайхалтай бүсгүйчүүдийн нэг яах аргагүй дуучин Сиара байж чадсан байна. Тэрээр цээжээ ил гаргасан савхин хослол өмсөн, тас хар үсээ задгай сул тавьжээ. 


Дээрх арга хэмжээнд ирсэн оддын хувцаслалтыг сонирхоно уу.


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk