Шоу бизнесийн хатан гэгдэх Ким Кардашьяан 63 настай Алис Жонсоныг эрх чөлөөтэй болоход нь туслажээ. Тэрээр хар тамхины хэрэгт орооцолдсон бөгөөд бүх насаараа хорих ял авсан байна. Энийг сонссон Ким Кардашьяан ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж хэргийг нь хөнгөрүүлэх талаар ярилцжээ.

Өнгөрсөн лхагва гарагд ерөнхийлөгч Трамп Алисийг өршөөж, суллах шийдвэр гаргажээ. Тэрээр 21 жил шоронд суусны эцэст ийнхүү эрх чөлөөтэй болсон юм. Хүнд биш гэмт хэрэг үйлдчихээд ийм хатуу ял сонссон нь Ким Кардашьяанд шударга биш санагджээ.

Алис эрх чөлөөтэй болж гэр бүлийнхэнтэйгээ сэтгэл догдлон уулзсан байна.